
2021 оны 06 дугаар сарын 09-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 481 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 214 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 267 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт 321 боллоо.

