no image
Урлаг, спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж аймгийн ХДТ, БТСГ-т автобус гардуулав
2020-4-22
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
ХДТ-ын хамт олон энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүхэн энэ ойн босгон дээр аймаг, орон нутгаас унааны мөн театрын барилгын гадна засварын асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өнөөдөр /2020.04.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар ХДТ-ын хамт олонд автобусыг нь хүлээлгэн өгч, олон сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаах аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлэв.
ХДТ-ын өмнө нь ашиглаж байсан ФУРГОН маркийн авто машин нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан, багтаамж муу учраас хөдөө орон нутгийн иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ хүргэхэд төдийлөн шаардлага хангахгүй байсан юм. Тэгвэл одоо 66 хүний бүрэлдэхүүнтэй ХДТ-ын хамт олон түүхэндээ анх удаа олон хүний багтаамжтай буюу 45 хүний суудалтай автобустай боллоо. Ховд аймгийн тамирчид, хүүхэд багачууд аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд оролцоход мөн л унааны асуудал хүндрэлтэй байсан. Тийм учраас мөн аймаг орон нутгаас 24 хүний суудалтай автобус хүлээлгэн өгч багш, дасгалжуулагч, тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Энэ үеэр БТСГ-ын хамт олон "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан өгч буй мөнгөн хандиваа аймгийн Засаг дарга, ОК-ийн дарга Б.Дүгэржавд гардуулав.