no image
“ХУРДАН CUP-2025” баруун бүсийн тэмцээн эхэллээ
2025-10-20
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн

Баруун бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дунд “ХУРДАН CUP-2025” мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. 

 

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ахлах ангийн сурагчид, өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд оролцож байна. Тэмцээнийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа нээж тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. 

 

 

Хоёр хоногийн турш үргэлжлэх тэмцээнд баруун бүсийн аймгуудын 300 гаруй сурагч оролцож нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлого, цахим спорт, уран илтгэлийн төрлөөр өрсөлдөнө. “ХУРДАН CUP-2025” тэмцээн нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд залуусын багийн ажиллагаа, технологийн сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилготой. Тэмцээний шилдгүүдийн өнөөдөр /2025.09.25/ тодруулна.