ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 104 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 88-ААР НЭМЭГДЛЭЭ
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01.jpg)
2021 оны 10 дугаар сарын 16-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 180 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 47 эерэг, 355 сорьцод PCR шинжилгээ хийхэд 41 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 88-аар нэмэгдэж нийт 17303 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 10, Дарви сумаас 7, Зэрэг сумаас 1, Мянгад сумаас 2, Үенч сумаас 6, Цэцэг сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 59 иргэнээс халдвар илэрсэн байна.
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_03.jpg)
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.17/ байдлаар нийт 323 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 135 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 26 нь “Ач заяа” эмнэлэгт, 162 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 49 нь 0-18 насны хүүхэд, 30 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-26, хүндэвтэр-93, хөнгөн 202 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 287, сумдад 436 нийт /723/ хүн гэрээр эмчлүүлж байна.
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_02.jpg)
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 104 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16215 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
![](/api/medias?path=/2021/10/1_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_01_04.jpg)
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"