no image
Хамтарсан багийн гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдаж байна
2025-10-20
noimage

“Хамтын шийдэл-Хамгаалагдсан ирээдүй” хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр /2025.9.23/ Ховд аймагт болж байна. Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий энэхүү сургалтад 17 сумын 29 хамтарсан багийн 200 гаруй гишүүд хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлж байна. Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт сургалтыг нээж, оролцогчдод амжилт хүслээ. Мөн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутагт хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлын талаар товч мэдээлэл хүргэв. 

 

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу 10 гаруй сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд оролцогчдод мэдээлэл хүргэнэ. Цаашид талууд хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах юм. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.