no image
ҮЕНЧ СУМАНД УЛАМЖЛАЛТ ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СЭРГЭЭХ УСЛАЛТЫН СИСТЕМИЙГ БАЙГУУЛЖ БАЙНА
2020-1-27
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Ховд аймгийн төвөөс 365 км-ын зайд орших Үенч сум нь 4100 орчим хүн амтай. Аймгийн төвөөс алслагдсан, хүн ам олноор суурьшсан тус суманд 2019 онд газар тариалан эрхлэгчид болон малчдын амьдрал ахуйд чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох Цагаан эрэгийн услалтын системийг сэргээн засварлах төслийн ажил эхэлсэн байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн онд 1980-аад онд ашиглагдаж байсан Цагаан эрэгийн услалтын системийн толгойн барилга болон 3,7 км бетонон доторлогоотой сувгийг байгуулжээ. Хөх үзүүр, Цагаантүнгэ, Жаргалан багийн нутаг дэвсгэрийг дамнан орших нийт 8,5 км услалтын системийг байгуулан ашиглаж эхэлснээр бэлчээрийн усан хангамж нэмэгдэж, хадлан тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэл нэмэгдэж, уламжлалт ХАА-н үйлдвэрлэл сэргэх боломж нөхцөл бүрдэх юм.