
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойд зориулсан спортын олон төрөлт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

