no image
ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2019-9-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Монгол Улсад болон Ховд аймагт Өрхийн эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн концертыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Баярын арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцож Ховд аймгийн Өрхийн эрүүл мэндийн байгууллагын түүхэн хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, аймаг, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого шийдвэрийн талаар хуралд оролцогчид, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан юм. Мөн Ховд аймгийнхаа ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй Жаргалант сумын Буянт, Бугат, Баатархайрхан, Жаргалан, Рашаант ӨЭМТ-үүд, Булган сумын Булган ӨЭМТ-ийн үе үеийн эмч, мэргэжилтнүүдэд 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын төгсгөлд “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн хамт олон болон Жаргалант, Булган сумын ӨЭМТ-үүдийн нэр бүхий эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав.