no image
Нийтдээ 478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг Жаргалант сумаас нэвтрүүлсэн байна
2021-4-27
noimage
Цаг үеийн мэдээ
"Ковид-19"-ийн халдварын улмаас хөл хорионд орж аймгийн төвд түр саатаад байсан иргэдийг 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд орон нутаг руу нь явуулав. Нийтдээ 478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг Жаргалант сумаас нэвтрүүлсэн байна. Иргэн бүрээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад бүгд "СӨРӨГ" гарчээ. Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав: "Энэ нь "Ковид-19" халдварын тархалтад тандалт хйисэн нэг чухал ажил боллоо. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж чиг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэн ажилласан мэргэжлийн байгууллагуудын нийт алба хаагчдад талархал илэрхийлье. Дэглэмээ барьж хамтран ажилласан нийт иргэдэдээ баярлалаа. "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" гэжээ.