no image
Баялаг бүтээгч Ховд-2025" бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлэг болов
2025-5-20
noimage

Ховд аймаг 2025 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнесүүд, залуу энтрепренерүүд болон бодлого тодорхойлогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулах, шинэ санаа, дэвшилтэт шийдлийг сум, орон нутагт нутагшуулах зорилгоор “Ховдын Бизнес Долоо хоног” арга хэмжээг өрнүүлж байна. Зорилтот долоо хоногийн хүрээнд бизнес, эдийн засаг, инновац, хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил зэрэг олон талт хэлэлцүүлэг, үзэсгэлэн, зөвлөгөөн, өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдийг хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсөн. 

May be an image of 4 people

Үүний нэг нь “Баялаг бүтээгч Ховд-2025" бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд хэлэлцүүлэг юм. Өнөөдөр /2025.5.19/ болсон энэхүү хэлэлцүүлэгт хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтэн, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, бизнесүүдийг дэмжих төрийн бус байгууллагын төлөөлөл, банк болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. 

May be an image of 2 people and text that says 'ховд АЙМГИЙН ЗАСАГ дАрГЫН таМГЫнгАЗАР ТАМГЫ ГАЗАР ХОВДАЙМГИЙН ХОВД АЙМГИЙН ХеДеЛМер, хеделмер,халАМКИйН ХАЛАМЖИЙН УйЛчилГЭЭНИЙ ЭЭний ГАЗАР STARTUP STAR bus|nes nes bus week Khi ЛАГ УЭГЧДИЙГ жил 2025 ких'

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд оролцож, оролцогчдод амжилт хүсэхийн сацуу баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллах талаар мэдээлэл өгөв. Мөн энэхүү хэлэлцүүлгээс гарсан шинэ санаа, шийдлийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

May be an image of 2 people and text


Хэлэлцүүлгийн үеэр тодорхой сэдвийн хүрээнд Стартап Монгол ТББ-ын сургагч багш нар мэдээлэл өгч, энэ чиглэлд тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар оролцогчдын саналыг сонсов. 

May be an image of 1 person, newsroom and text


Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Ховдын Бизнес Долоо хоног” арга хэмжээ энэ сарын 19-23-ны өдрүүдэд явагдаж байна.

 

May be an image of 1 person and text that says 'bus busIne ness weekKhovd week Khovd 6AAЛAr 6yT33r4AИЙr Жил 2025 A3иЖиeX'

 

May be an image of 14 people, people studying, table and text