Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны өдөр”-ийг тохиолдуулан "Ховд марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 8 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 480 гаруй тамирчи
Ховд аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Жаргалант сумын ЗДТГ, БОЭТ зэрэг байгууллагууд хамтран “Зөв санаа, зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ” уриан дор зохион байгуулсан тус тэмцээнд:
Тэргүүн байр - Д.Буянхишиг \Ховд их сургууль, Жаргалант сумын Бичигт баг\
Дэд байр - Ч.Сүхбат \Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч\
Гуравдугаар байр - Г.Дэлгэрмөрөн \Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч\ нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.
Мөн тэмцээний эхний 50 байрт шалгарсан иргэнд мөнгөн шагнал гардуулсан юм.