no image
“Уулын дугуйн анхдугаар буухиа-2019” тэмцээн эхэллээ
2019-8-26
noimage
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн төвөөс Булган сумын чиглэлд “Уулын дугуйн анхдугаар буухиа-2019” тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнийг дугуйн спортыг иргэд, олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг тус спортод татан оруулах, өв тэгш хүмүүжил олгох, эрүүл саруул ирээдүй хойч үеийг бэлтгэх зорилгоор Ховд аймгийн “Монгол алтай” дугуйн холбооны санаачилгаар аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Цагдаагийн газар, “Эрдэнийн шим” ХХК зэрэг байгууллага хамтран наймдугаар сарын 13-наас 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. Тэмцээнийг буухиа ба кросс гэсэн хоёр төрлөөр явуулж байна.
Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн гурван аймгийн 8 багийн 40 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд тамирчдад аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон албаны бусад хүмүүс амжилт хүсч, үдэн гаргалаа . Баг тус бүр 5-6 гишүүнтэй бөгөөд Ховд аймгийн төвөөс Булган сум чиглэлд нийт 480 км зайд уралдаж, шилдэг баг тамирчдыг шалгаруулах юм.