ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН – 2019” зохиогдож байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол Соёл Урлагийн газар, Ховд Их сургууль, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Ховд аймаг дах салбар хамтран 3-р сарын 11,12-ны өдрүүдэд “МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮС-ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АНХДУГААР ҮЗЭСГЭЛЭН – 2019” арга хэмжээг ГБХЗХГ-т зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын сургуулиудын төлөөллүүдийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, Политехник коллежийн захирал С.Баярмаа нар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр оролцогч талууд үр дүнтэй хамтын ажиллагаанд баримтлах бодлого, үйл ажиллагааныхаа талаар харилцан санал солилцсон юм.
Ховд аймгаас ОХУ-ын их дээд сургуулиудад нэлээд олон оюутан суралцаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар 20 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдан суралцсан байна. ОХУ-ын Их, Дээд сургуулиудын төлөөллүүд Ховд аймгийн оюутнууд сурлагаараа манлайлан амжилттай суралцаж байгаа, цаашид орон нутгийн оюутан, сурагчид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, аспирантурт суралцах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо.
Монгол Улс, ОХУ-ын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУлс, БНТува улсын 7 Их, Дээд сургуулиудын төлөөллүүд оролцож, орон нутгийн Их, дээд сургууль, коллежийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад сонирхсон сургуулийнх нь талаар болон Монгол улсаас жил бүр 500 оюутан хамрагддаг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна.