no image
Хүүхдийн байгууллага үүссэний 100 жилийн ойн Баярын хурал болов
2025-10-20
noimage

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг өнөөдөр /2025.9.24/ Ховд аймагт тэмдэглэж байна. “Хүүхэд - Хайр – Ирээдүй” уриан дор тэмдэглэж буй түүхт ойн арга хэмжээнд зориулсан Баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 

 

 

Арга хэмжээнд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа гурван үеийн ажилтан албан хаагчид, хүүхдийн төлөө оролцоотой төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл оролцов. Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт баярын хурлын үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

1925 онд Монгол Улсад анхны пионерын байгууллага үүссэнээр хүүхдийн хөгжил, хүмүүжилд чиглэсэн төрийн бодлого, нийгмийн оролцоотой, үр дүнтэй тогтолцооны үндэс суурийг тавьсан түүхтэй. Баярын хурлын үеэр нэр бүхий ажилтан албан хаагчид, ахмад үеийн төлөөллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тэргүүний ажилтан, яамны жуух бичгээр болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. 

 

 

Баярын хурал хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилж аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх дугуйлангийн сурагчид, төгсөгчид дуу хуур бүжиг наадмын дээжээс өргөн барив. Түүхт ойн үйл ажиллагаа маргааш /2025.9.25/ “Хүүхдийн бөхийн барилдаан”, “Хүүхдийн сурын харваа”, “Хүүхдийн байгууллагынхан” форум уулзалтаар үргэлжилж, өндөрлөнө.