no image
Аймгийн ИТХ-ын 10-р хуралдаан өндөрлөв
2019-12-12
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар өнөөдөр /2019.12.03/ - ИТХ-ын 2018 оны зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзоригийн илтгэл Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХ-ийн дарга Ч.Багдал нарын илтгэлийг хэлэлцээд холбогдох тогтоол, шийдвэрийг гаргалаа. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзоригийн илтгэлийг хэлэлцэж шийдвэрлэв.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нийт төлөөлөгчид, урилгаар оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “2020 оныг аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаас “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгосонтой холбогдуулан энэ чиглэлд анхаарлаа хандуулж шинэлэг, дэвшилтэт олон чухал ажлыг санаачлан хийж хэрэгжүүлнэ. Мөн 2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтынхаа ажлыг бүрэн ашиглалтад оруулна. Хурлын төлөөлөгчид, урилгаар оролцогчид баг, хамт олны минь хийсэн, бүтээсэн ажил, хүрсэн үр дүнд бодит үнэлгээ өгч цаашид хийж хэрэгжүүлэх ажилд минь урам, зориг нэмсэн үнэтэй санал, шүүмжлэл гаргалаа. Шүүмжлэлийг улс төржүүлэх биш харин ажил хэрэгч санал, ажлаа илүү сайжруулах ташуур хэмээн хүлээн авч байна. Амжилт, ололтоо бататгаж илүү их хичээж ажиллана" гэлээ. Дараагаар нь аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хуралдааныг хааж үг хэлсэний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглэснээр 10-р хуралдаан өндөрлөлөө.