no image
УИХ-ын гишүүд иргэдтэй уулзлаа
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

Өнөөдөр /2026.02.13/ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар Жаргалант сумын иргэдтэй уулзлаа. Энэ үеэр төрийн бодлого шийдвэр, орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй онцлох ажлуудаа танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсов. Иргэд орон нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах, төрийн байгууллагын ил тод байдлыг бүрдүүлэхэд анхаарах, залуу малчдыг дэмжих гэх мэт олон чиглэлээр санал хэллээ. Мөн төр засгийн бодлого, шийдвэрийн талаар санал бодлоо илэрхийлж, гишүүдээс холбогдох тайлбар, хариултыг авсан юм.