no image
ХОВД АЙМАГ ЭЕШ-ЫН ДҮНГЭЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД 6 ДУГААР БАЙРАНД ШАЛГАРЧЭЭ
2021-9-15
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Боловсролын үнэлгээний төв stat.eec.mn сайтаараа дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүрийн элсэлтийн шалгалтын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломжийг бүрдүүлдэг.
Тус сайтаас авсан мэдээллээр Ховд аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 6-р байранд, Монгол хэлний хичээлээр хоёрдугаар байранд тус тус шалгарлаа. Тодруулбал, ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр нийт 522,6, Монгол хэлний хичээлээр 563 хэмжээст оноо авсан байна.
Үүнээс гадна Математик, Англи хэл, Нийгмийн ухааны хичээлээр эхний 10-т шалгарчээ.
Аймгийн хэмжээнд нийт 1267 сурагч ЭЕШ өгсөнөөс таван сурагч 800 оноо авч амжилттай оролцсон юм. Тухайлбал, Монгол хэлний хичээлээр Манхан сумын ЕБС-ийн сурагч Л. Уянга, Жаргалант сумын 6-р сургуулийн сурагч Х.Айдос, Физикийн хичээлээр Прогресс сургуулийн сурагч Н. Хонгорзул, Буянт сумын ЕБС-ийн сурагч М.Солонго, Орос хэлний хичээлээр өмнө жилийн төгсөгч Б.Санчирдулам нар 800 оноо авчээ.
ЭЕШ-ын дүнгээр ийнхүү амжилт үзүүлсэн нь Коронавируст халдвар, цар тахлын хүнд үед боловсролын байгууллага, багш нар сурагч нэг бүртээ хүрч ажилласны хичээл зүтгэлийн үр дүн юм. Нөгөө талаар аймгийн Засаг даргын санаачилгаар "Чанартай боловсрол-Шинэ Ховдын ирээдүй" 2 сарын аян зохион байгуулсан нь багагүй дэмжлэг боллоо гэж үзэж байна.