no image
Ховд аймаг 03 дугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хот хоорондын тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлав
2021-3-16
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 03 дугаар сарын 16-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаас дараах асуудлыг шийдвэрлэж аймгийн Засаг даргын захирамж гаргасан байна.
-03 дугаар сарын 15-аас эхлэн бүх нийтийн урлаг соёлын арга үйл ажиллагаа явуулах хугацааг түр хугацаагаар хориглов.
-"Ковид-19" цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн нутагт халдвар тархахаас урьдчилан сэргийлж хот хоорондын тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл түр хязгаарлав.