АЙМГИЙН ОБГ-ААС СУМДАД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.
2019-4-24
Аймгийн Засаг даргын “Нэрэмжит шалгалт, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай захирамж”-ийн дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж, гамшгийн үеийн үйл ажиллагааны бэлэн байдлын үзлэг шалгалт хийж, бэлтгэл, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хуулийн дагуу газар нь хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, хошууч Г.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 22-27-ны өдрүүдэд Мянгад, Дөргөн, Чандмань суманд ажиллаж Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Улсын нөөцийн тухай хуулиуд болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дүрэм, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн хяналтын улсын дүрмийг сум болон албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлох үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна.
Мөн тус ажлын хэсгийнхэн гамшиг ослын үед хэрхэн ажиллах ур чадвар эзэмшүүлэх дадлага сургуулилт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулж ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.