.jpg&w=3840&q=100)
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд энэ оны эцэст нийт 3.2 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 308.0 мянган толгой буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 154.3 мянга болж 1.9 хувиар, үхэр 206.8 мянга болж 5.6 хувиар, хонь 1.1 сая болж 9 хувиар, ямаа 1.6 сая болж 9.9 хувиар тус тус буурсан байна. Харин тэмээ 35.8 мянгад хүрч, өмнөх оноос 2.2 хувиар өсжээ. Нийт мал сүргийн бүтцэд ямаа 51.5 хувь, хонь 36.1 хувь, үхэр 6.5 хувийг эзэлж байгаа бол адуу 4.8 хувь, тэмээ 1.1 хувийг эзэлж байна. Малын тоогоор Чандмань сум 295.2 мянган толгой, Булган сум 286.4 мянган толгой, Манхан сум 249.7 мянган толгой, Мянгад сум 246.2 мянган толгой, Дарви сум 231.9 мянган толгой мал тоолуулснаар аймагтаа эхний байруудад эрэмбэлэгджээ.