no image
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” манай аймагт ажиллалаа.
2019-3-3
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” манай аймагт ажиллалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүх гишүүдийг оролцуулсан шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн тэргүүнд анхаарч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа. Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” манай аймгийн хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлыг үндэслэн Улсын нөөцөөс эхний ээлжинд 450 тн өвс, 270 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хуваарилах, зарим сумдын түргэн тусламжийн авто машиныг шинэчлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Цаг агаарын хүндрэл бэрхшээл, цас зудтай байгаа энэ цаг үед орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, “ШУУРХАЙ БҮЛЭГ”-ийн ажлын хэсгийн хамт олонд нийт Ховдчууд, малчин түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье