no image
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗДТГ-ААС “ИРГЭДЭЭ СОНСОЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 5-10-ны өдрүүдэд “Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр Наран, Рашаант багийн багийн 140 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, аймгийн ИХ-ын төлөөлөгч Т.Жаргалсайхан, аймгийн ИХ-ын төлөөлөгч Ш.Арстан, Ю.Азамат нар оролцож, аймаг, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдийн асуултын дагуу мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсож ажиллав. Жаргалант суманд энэ онд Улсын болон орон нутгийн төсвийн 17 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хөрөнгө, оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. “Иргэдээ сонсоё” өдөрлөгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгаж, тулгамдаж буй асуудлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг сумын удирдлагууд хэлж байна.