no image
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГАЧЛАЛ, ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ” СУРГАЛТ БОЛОВ.
2019-5-5
noimage
Цаг үеийн
Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах сургалт”-ыг 5-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч болон хариуцсан албан хаагчдын төлөөлөл 40 хүн хамрагдсан юм. Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан журам, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлал болон төлөвлөлт, санхүүжилтийн цахим системийг ашиглах талаар мэдлэг олгох тус сургалтыг Сангийн яамны ТХОГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал тэргүүтэй Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан зохион байгуулж явуулав.