no image
“Тээвэр ложистик төв”-ийг Ховд аймагт байгуулахаар хэлэлцэж байна
2022-4-24
noimage
Цаг үеийн мэдээ
ОХУ-ын Алтайн хязгаарын Зам тээврийн яамны Олон нийтийн зөвлөлийн албаны дарга А.В. Пажинцев, Алтайн хязгаарын Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн А.В.Шабанов, Алтайн хязгаарын ачаа тээврийн компани төлөөлөгч Д.А.Крымский нар Ховд аймагт айлчиллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Ховд аймгаар дайран өнгөрч буй олон улсын Н4 авто замын хүрээнд “Тээвэр ложистик төв”-ийг байгуулах талаар хэлэлцэж, санал хүсэлт солилцлоо.