
Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн 6 байгууллагын 230 гаруй албан хаагч оролцож, гудамж талбайн хог хаягдал, шарилжийг цэвэрлэн, нэгдсэн хогийн цэгт хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
Уг ажилд Ховд аймаг дахь ШШГГ-ын 457-р ангийн хамт олон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан бүтээлч санаачлагаараа нэгдэж байгаа юм.
Цэвэрлэгээний ажлын дараагаар мэргэжлийн байгууллагуудаас ЕБС, цэцэрлэгийн орчны бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх юм.
