no image
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-ийг тохиолдуулан нийт татвар төлөгчдөд "МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүлэв
2021-5-10
noimage
Цаг үеийн мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Улс, эх орныхоо дээшлэн дэвжих сан хөмрөгийг арвижуулж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй баялаг, хөгжлийг бүтээлцэгч Эрхэм хүндэт татвар төлөгчдөө!!!
Та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн мэндийг хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Татварын хэлтэст татвар төлөгч 3225 аж ахуйн нэгж байгууллага, 49280 иргэн бүртгэлтэй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ цаг үед Татвар төлөгч та бид сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийнхөө үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2017 онд 12.5 тэрбум төгрөг, 2018 онд 13.8 тэрбум төгрөг, 2019 онд 16.0 тэрбум төгрөг, 2020 онд 16.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлжээ.
Жилээс жилд аймгийн эдийн засгийн үзүүүлэлтүүд сайжирсаар байна. Энэ нь төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж байгаа та бидний хамтын хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүн билээ.
2020 оноос шинэчлэн батлагдсан Татварын багц хууль нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг хууль тогтоомжид тусгаснаар татварын хувь хэмжээ буурах, татварын алба ил тод, нээлттэй ажиллах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэх боломжтой болсон.
Монгол Улс, Ховд аймгийнхаа хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА.
ТА БҮХНИЙ БИЗНЕС ӨРГӨЖИН ТЭЛЖ
АШИГ ОРЛОГО НЬ АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.