НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ.
Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж болон БСУГ, БТСГ, ЭМГ, ЗӨСТөв, Нийтийн номын сан, Музей зэрэг салбарын зарим байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр нийгмийн салбарын цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын НБХ-т салбарын байгууллагуудад хяналт шалгалт хийж, дотоод ажилтай нь танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг, БТСГ-т Улсын аваргын болон Бүсийн хэмжээний тэмцээнүүдийг хариуцлагатай зохион байгуулахад анхаарч ажиллах чиглэл өгөв.
Мөн Америкийн элчин сайдын яамнаас 3-р сарын 27-ны өдөр ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулах лекц, уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг БСУГ-т үүрэг болголоо.
Түүнчлэн салбарын байгууллагуудын удирдлагуудыг ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, ХБИ-дэд үйлчилгээгээ ойртуулж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж ажиллахыг анхааруулсан юм.