no image
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны зорилтуудын биелэлтийг 85.7 хувьтай гэж дүгнэв
2025-12-4
noimage
Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан мэдээллийг танилцуулж, төлөөлөгчид, холбогдох байгууллагын төлөөллүүд санал бодлоо илэрхийлэв. Ховд аймаг энэ онд “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” уриалга дэвшүүлэн, орон нутгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Мөн хүний хөгжлийн асуудал болон хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг бүхий л салбарыг өргөжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах томоохон бодлого, зорилтууд эхнээсээ үр дүнгээ өгч байгааг аймгийн Засаг дарга М.Амарсанаа онцолж байна. Хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны зорилтуудын биелэлтийг 85.7 хувьтай буюу үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэлээ.