no image
“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-ийг нээлээ
2022-5-10
noimage
Цаг үеийн мэдээ
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт 2021-2023 онд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал" юм. GIZ-ийн PROGRES төсөл болон “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац” ОНӨААТҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Бизнес хөгжлийн төвийн барилга байгууламжийг иж бүрэн шинэчлэн засварлаж, тохижуулан 2022 оны 3-р сард ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлээд байна. Өнөөдөр болж буй “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” -ийн нээлтэд Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниель Пассон, Монголын асуудал хариуцсан менежер Мартина Агрелль, Санхүү, захиргааны захирал Тилла Детер болон албаны бусад хүмүүс оролцов. “Шинэ Ховд” бизнес хөгжлийн төв нь Ховд аймгийн ЖДҮ эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангах юм. Энэхүү төв нь орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд бизнесийн уулзалт, төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд дундын оффисын үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн PROGRES төсөл нь Ховд аймгийн “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” -тэй 150,0 сая төгрөгийн өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээгээр “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” нь Ховд аймгийн БЖДҮ эрхлэгчид, гарааны бизнесүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжих юм. “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын хуучин байранд байрлаж байна.