no image
Төрийн дээд одон медаль гардуулав
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан салбар бүртээ ажил үйлс, амжилтаараа манлайлж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтангадас одонгоор долоо, Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван иргэн тус тус шагнагдав. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн иргэдэд шагналыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж гардуулан өгч баяр хүргэн, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.