no image
Сар шинийн баярт зориулан бөхийн барилдаан зохион байгуулав
2026-2-25
noimage
Соёл урлаг, спорт

 

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу гэсэн хоёр ангиллаар тус тус зохион байгууллаа. Сумын цолтой болон цолгүй залуу хүчит 64 бөхийн барилдаанд сумын заан цолтой 24, сумын харцага цолтой 1, сумын начин цолтой 5, залуу бөх 34 бөх тус тус барилдсанаас: Зэрэг сумын харьяат, сумын заан Эрдэнэ-Очирын Хүрэлсүх түрүүлж, Үенч сумын харьяат, сумын заан Батхүүгийн Энхбаяр үзүүрлэж, Мянгад сумын заан Ганбатын Ганцоож, Манхан сумын харьяат, сумын заан Болдоогийн Хүрэл-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа. Аймаг, цэргийн хүчит 64 бөхийн барилдаанд аймгийн арслан цолтой хоёр, аймгийн заан цолтой дөрөв, аймгийн харцага цолтой нэг, аймгийн начин цолтой долоо, сумын заан цолтой 28, сумын начин цолтой дөрөв, залуу бөх 18 бөх тус тус барилдсанаас: Чандмань сумын харьяат, Бүтээмж Тауэр ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Уламбаярын Батцоож түрүүлж, Мөст сумын харьяат, аймгийн заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэж, Манхан сумын харьяат, аймгийн арслан Шараагийн Мөнх-Од, Дуут сумын уугуул, аймгийн заан Батхишигийн Одгэрэл нар их шөвөгт шалгарлаа. Эрдэнэбүрэн сумын анхны МУ-ын начин Түвдэнжамбын Бат-Эрдэнэ агсны нэрэмжит "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Манхан сумын харьяат, сумын заан Болдоогийн Хүрэл-Эрдэнэ агсны төрсөн ах Т.Баттулга, зээ, аймгийн заан Ганбатын Нямандэлэг нараас гардсан бол Дуут харьяат, аймгийн баяр наадамд долоон удаа түрүүлсэн "Босоо" хэмээх Нямын Самдан агсны үр хүүхдүүд болон аймгийн арслан С.Содмоо, түүний хүү аймгийн арслан С.Ганхуягийн олгосон "Аймгийн цолонд ойрхон бөх"-ийн шагналыг Мянгад сумын харьяат, сумын заан Нямхүүгийн Төрболд хүртлээ. Мөн ЗХ-ний 123-р ангийн нэрэмжит "Уран барилдаант" бөхийн шагналыг Дөргөн сумын харьяат, сумын заан Баясгалангийн Мөнхзул хүртлээ. Сар шинийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Б.Батмөнх, аймгийн арслан С.Ганхуяг, аймгийн заан Г.Нямандэлэг, бөхийн засуулаар аймгийн цолчин засуул С.Ихбаяр, Б.Өлзийжаргал, аймгийн засуул Н.Алтанбаяр, Х.Ганчулуун, С.Нэргүй, Б.Төвсайхан, гарын даагаар аймгийн ахлах гарын даа С.Загдсүрэн, Д.Авирмэд, аймгийн гарын даа Н.Ирэхзаяа, Ч.Адилбиш, бөхийн тайлбарлагчаар аймгийн тайлбарлагч Г.Батсүрэн нар ажиллаж бөхийн барилдааныг амжилттай зохин байгуулав. Бөхийн барилдааныг аймаг, сум орон нутгийн удирдлагууд, бөх сонирхогч иргэд үзэж сонирхлоо.