no image
“ХӨГЖИЛ” ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 1000 ОЮУТНЫ ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-10-17
noimage
Бүтээн байгуулалт
2019-2020 оны хичээлийн жилд Ховд аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн “Хөгжил” политехник коллежид 1000 гаруй оюутан суралцаж байна. Тиймээс тус байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутан залуусын суралцах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1000 оюутны хичээлийн байрыг энэ оны 7-р сараас эхлэн барьж эхэлсэн. Одоогоор барилгын ажил 50%-тай үргэлжилж байгаа бөгөөд 2020 оны 9-р сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Барилгын ажлын явцтай аймгийн Засаг дарга Б.Дүгэржав танилцаж, барилгын гүйцэтгэлийн чанарт анхаарч ажиллахыг гүйцэтгэгч “Мото блок” ХХК-ийн албан тушаалтнуудад үүрэг болголоо. Ингэхдээ Засаг даргын дэргэдэх орон тооны бус техникийн хяналтын зөвлөлд ажиллаж буй Монгол Улсын гавьяат барилгачдын зөвлөгөө, мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнуудын шаардлагад нийцүүлэн ажиллахыг сануулсан юм.