Энэ сарын 25-ны өдөр буюу Баасан гарагт аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.
Хуралдаанаар:
-Төрийн дээд шагналд тодорхойлох тухай,
-Байгаль орчны газрын бүтэц орон тоо батлах тухай,
-“Бумбат хайрхан орон нутгийн тусгай хамгаалалттай газар”,
-“Сутай хайрхан уулын байгалийн нөөц газар”-н менежмент төлөвлөгөө,
-”Ховдын ирээдүй” хөтөлбөрийн урамшууллын журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн саналыг тусган шийдвэрлэхээр боллоо.
Мөн: “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн материал уламжлах асуудлыг хэлэлцэв.
Аймгийн хэмжээнд:
-Нэгдүгээр зэргийн одонгоор -103,
-Хоёрдугаар зэргийн одонгоор - 396 нийт 499 эхчүүдийн материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр боллоо. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан “Эхийн алдар” одонгоор шагнах журмын 2.3.2 дэх хэсэг “эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг” оруулан тооцно гэсний дагуу 177 эхчүүдийн материал хүлээн авч 22 нь материал шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан байна.
Нэмэлт заалтын хүрээнд “Эхийн алдар-1” зэргийн одонгоор- 73, “Эхийн алдар-2” зэргийн одонгоор 77 /нийт 150/ эхчүүд одон нөхөж авах болзол хангажээ.