no image
ХОВД АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2020-2-11
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд тус зөвлөлийн 2019 оны ажлын тайлан, хилийн цагийн байдлын талаарх мэдээллийг Хилийн 0130-р ангийн захирагч, Хурандаа О.Азхүү танилцууллаа. Тус зөвлөл нь өнгөрсөн онд Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн отрядын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр 28 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 21-ийг нь амжилттай биелүүлжээ. Харин үлдсэн 7 ажлын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Үүний дараагаар зөвлөлийн гишүүд 2020 оны үйл ажиллагааныхаа төлөвлөөгөөг баталж, аймгийн Засаг дарга, ХХТХ-ний орон тооны бус зөвлөлийн дарга Б.Дүгэржав Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудад 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэх тухай захирамж”-ийг гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр дэлхий нийтэд коронавирусээр өвчлөгсөдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй цаг үед хил хамгаалах үйл ажиллагаанд тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллахыг Хилийн 0130-р ангийн удирдлагад үүрэг болголоо.