no image
АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНЫ 3 ТӨРӨЛД ДАВХАРДСАН ТООГООР 164 ХАРВААЧ ОРОЛЦОЖ, ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2019-7-29
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”, “Үндэсний сурын харваа”, “Хүүхдийн сурын харваа”-ны эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өчигдөр буюу 7-р сарын 9-ний өдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Энэ жил сурын харвааны 3 төрөлд давхардсан тоогоор 164 харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Үүнээс Урианхай сурын харвааны төрөлд 82 харваач оролцсоноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын мэргэн О.Эрдэнэбилэг 30 сумнаас 27 онож тэргүүн байр эзэлжээ.
Харин дэд байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат, спортын дэд мастер Б.Мөнхзориг, гутгаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, спортын мастер А.Тулгаа, 4-р байранд мөн тус сумын харъяат, спортын мастер С.Алдар, 5-р байранд Ховд аймгийн Жаргалант сумын харъяат, спортын дэд мастер Б.Баатар нар шалгарсан байна. Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг Ховд аймгийн сурын холбооны хамт олон Урианхай сурын харвааны Улсын хошой мэргэнтэй болсон амжилтаар эхлүүлсэн. Үргэлжлүүлэн аймаг, Улсын мэргэн, хошой мэргэн, дархан мэргэн харваачид төрөн гарахыг тус холбооныхон төдийгүй үзэгч олон түмэн бэлэгшээн байна.