no image
“ХОВД ИХ СУРГУУЛЬ”, “ХОВД НИСЭХ БУУДАЛ”-ЫН ХАМТ ОЛОН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгууллагууд хандив, тусламж үзүүлсээр байна. Өнөөдөр ИНЕГ-ын харьяа “Ховд нисэх буудал”-ын хамт олны зүгээс 1 сая төгрөг, Ховд Их Сургуулийн хамт олны зүгээс 2 сая 418 мянган төгрөгийн хандив, тусламж үзүүлснийг тус байгууллагуудын удирдлагууд аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Уранчимэгт хүлээлгэн өглөө.