no image
Клубуудын аварга шалгаруулах лигийн тэмцээний шилдгүүд тодорлоо
2026-1-7
noimage
Соёл урлаг, спорт

Ховд аймгийн Волейболын холбооны нэрэмжит клубуудын аварга шалгаруулах лигийн тэмцээн энэ сарын 2-6-ны өдрүүдэд 5 өдрийн турш явагдаж, өнөөдөр /2026.01.06/ аваргууд тодорлоо. Аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээн нь 2026 оны волейболын спортын анхны томоохон уралдаан болсноороо онцлог байв. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 15 клубийн 40 багийн 480 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээний зорилго нь волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, клубуудын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх, ур чадвар сайтай тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхэд чиглэж байлаа. Тэмцээний шилдгүүдээр: Эмэгтэй ангилалд: Гутгаар байрт Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МСЕ баг Дэд байрт Г.Үүрийнтуяа дасгалжуулагчтай “Бэрс” клуб Тэргүүн байрт Спортын мастер Н.Нармандах дасгалжуулагчтай “W-13” клуб Эрэгтэй ангилалд: Гутгаар байрт Д.Ганзориг дасгалжуулагчтай “W-13” клуб Дэд байрт Г.Үүрийнтуяа дасгалжуулагчтай “Бэрс” клуб Тэргүүн байрт спортын мастер Г.Номин дасгалжуулагчтай “Залгамж-Ундрах” баг шалгарлаа. Шилдэг дасгалжуулагчаар: Спортын мастер Г.Номин Спортын мастер Н.Нармандах нар шалгарлаа. Шилдгээр шалгарсан баг, тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Волейболын холбооны тэргүүн Х.Баасанхүү гардуулж, тамирчид болон дасгалжуулагч нарт баяр хүргэв. Аймгийн Волейболын холбоо нь энэ онд нас насны ангилалд 10 гаруй томоохон тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.