no image
КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2020-2-11
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
БНХАУ-ын Шинжаан Уйгарын тусгай бүсэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 2 сарын 1-ний өдөр аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа. Хурлаар 1-р сарын 31, 2-р сарын 1-ний өдрүүдэд Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагаанд хяналт шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийсэн аймгийн МХГ-ын мэдээлэл болон ЭМГ, БСУГ болон бусад холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэгдсэн мэдээллийг солилцож, хэд хэдэн саналыг Онцгой комиссын даргад уламжлахаар боллоо.
Аймгийн МХГ-ын ажлын хэсгийг тус боомтод ажиллах үеэр нүүрс тээврийн компанийн жолооч нарын зүгээс хилийн цаана хоол хүнсний хангамж хүртээмжгүй байдаг, Бямба, Ням гарагт хил хаалттай тул 2 хоногийн дараагаар хилээр нэвтэрч байгаа зэрэг асуудлыг уламжилсан байна. Тиймээс нүүрс тээврийн ачилтын хуваарьт өөрчлөлт оруулж, Баасан гарагт хилээр машин гаргахгүй байх зохицуулалтыг хийх, жолооч нарын эрүүл, аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч хамтран ажиллах хэрэгтэй зэрэг саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж, санал дүгнэлтээ нэгтгэн Онцгой комиссын даргад уламжлахаар болсон юм.