no image
“ДЭЛХИЙН ЗӨН” ОУБ-ААС 5000 АМНЫ ХААЛТНЫ ЗОРИУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгийн зүгээс оёдлын үйлдвэр, цехүүдээ түшиглэн эхний ээлжинд төв суурин газар амьдарч буй 40000 иргэнийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус ажлыг сумандаа зохион байгуулахыг сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн хөтөлбөрийн газраас 5000 амны хаалтны зориулалтын материалыг худалдан авч, холбогдох оёдлын цехүүдэд нийлүүлэхээр боллоо.
Мөн тус байгууллагаас хүүхэд хамгаалал, орон нутгийн оролцоо, өрхийн амьжиргаа болон даван туулах чадварыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн зорилтот сумд болох Манхан, Зэрэг, Мянгад, Дөргөн сумын 126 өрхийн 422 хүүхдэд тэжээллэг хоол хүнс, 50 өрхийн 125 хүүхдэд түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Цаашид зорилтот бүлгийн 350 орчим малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэх, хөтөлбөрт хамрагдаж буй 2500 хүүхэд болон тэдний гэр бүлд гар ариутгагч, бактерийн эсрэг савангийн багц, томуу, томуу төст өвчин болон коронавирусээс хэрхэн сэргийлэх талаарх гарын авлага тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.