
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 8:00 цагаас 05 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 454 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.05.01/ байдлаар 240 боллоо.