no image
Ховд аймаг “ТИКА” ОУБ-тай хамтран ажиллана.
2019-3-2
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Дэлхийн 100 гаруй орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг ОУ-ын томоохон байгууллагуудын нэг болох Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА-тай Ховд аймаг хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дарга Устаөмэр Эмрах, Төслийн ассистент менежер П.Нямбаяр, Туркийн бизнесмэн Ө.Өзкан нар Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон орон нутгийн бусад удирдлагууд ТИКА-ийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцлоод, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хүслээ. Тухайлбал, БОЭТ-ийн барилгын дээврийн болон сантехникийн засвар үйлчилгээ, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, Жаргалант сумын Рашаант, Наран багт шинээр барих “Цэцэрлэгт хүрээлэн”, Мянгад сумын ЕБС-ын их засварын ажилд хөрөнгө оруулалт хийж, дэмжиж ажиллах хүсэлт тавьсан юм