
Өчигдөр /2021.08.25/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа "Ковид-19" халдварын шинжилгээ авч буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав.