no image
Багш нар мэргэжил, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна
2025-10-20
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн

Ховд аймгийн ЕБС-иудын Монгол хэл, Математик, Хими, Биологи, Физикийн багш нар мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Багш нарын заах арга зүйг шинэчлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуульд суурилсан багшийн хөгжлийг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалтыг “Ховдын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын газраас санаачлан зохион байгуулж буй. 

 

 

Сургалтад 340 гаруй багш хамрагдаж, чиглэл чиглэлийн хичээлээр мэдлэг хуримтлуулан, туршлага солилцож байна. Сургалтын ментор багшаар Монгол Улсын зөвлөх багш нар, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач багш нарыг урьж, оролцуулж байгаа юм.

 

 

Онцолбол, Математикийн сургалтыг Монгол улсын зөвлөх багш, СЭЗИС-ийн математикийн багш, Улсын математикийн олимпиадын үнэмлэхүй аварга Н.Дайвий- Од Монгол хэлний сургалтыг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, Монгол улсын зөвлөх багш Б.Цасанчимэг Биологийн сургалтыг Монгол улсын зөвлөх багш, Улсын биологийн олимпиадын 4 удаагийн аварга Д.Чинзориг Физикийн сургалтыг Монгол улсын зөвлөх багш, Улсын олимпиадын аварга, Сант сургуулийн багш П.Пүрэвдорж Химийн сургалтыг Монгол улсын зөвлөх багш, МУИС-ийн химийн тэнхимийн багш, доктор, профессор Ч.Нямгэрэл орж байна. Сургалт хөтөлбөрийн дагуу энэ сарын 26,27-ны өдрүүдэд явагдана. Үр дүнд нь багш нарын элсэлтийн шалгалтын даалгавар, үнэлгээний шалгуурын уялдаа, үнэлгээний үр дүнг хичээлд ашиглах мэдэгдэхүүн нэмэгдэж, элсэлтийн шалгалт, олимпиадын даалгаврыг хичээлийн төлөвлөлтөд тусгах, олимпиадын бэлтгэл арга зүйн ур чадвар нь сайжирна.