no image
ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдав
2025-8-19
noimage

Өнөөдөр /2025.07.30/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 95 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар: 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс, тэжээл бэлтгэн нөөцлөхөд хадланчидтай хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн ихэнх нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн гарц муу байгаа учраас эртнээс өвс, тэжээл бэлтгэхэд онцгой анхаарч ажиллахыг чухалчилж байна. 



Тийм учраас: Энэ намар аймгийн аюулгүйн нөөцөд 100 000 боодол өвс бэлтгэхээр тооцооллоо. Хадлангийн гол бүс нутаг болох сумдын /Буянт, Мянгад/ хадланчидтай гэрээ байгуулж хамтран ажиллана. Ингэхдээ нийлүүлэх өвсний тоо, хэмжээгээ тохирч үнийн дүнгийн 50 хувийг хадланчдад урьдчилан олгохоор шийдвэрлэв. 



Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Амарсанаа: -Ойрын хугацаанд гэрээ байгуулж, стандартын шаардлага хангасан өвс /нэг боодол өвсийг тээврийн зардалтай нь 12000 төгрөгөөр тооцох/-ийг хүлээн авах, -Сум, багийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлж өвс авах малчдын судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, -Өөр аймаг руу өвс гаргахгүй байх тухай Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд онцгой анхаарч холбогдох байгууллагууд чиг үүргийн дагуу хяналтаа тавьж ажиллахыг онцлон тэмдэглэлээ. Үүнээс гадна ОХУ-аас чанарын шаардлага хангасан тэжээл оруулж ирэх аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллах чиглэлийг ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэгт үүрэг болголоо.