no image
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ
2022-4-10
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Браун, Улс төрийн хэлтсийн ажилтан Моора, Америкийн төвүүдийн захирал Д. Болормаа болон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц. Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 04 сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХИС-ийн захирал С.Гантөмөр, Соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, "Хөгжил" политехник коллежийн орлогч дарга Д.Болормаа, мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг, А.Аягүль нарын мэргэжилтнүүд оролцож аймаг, орон нутгийнхаа тэргүүлэх хөгжлийн гол хөтөлбөрүүд, зорилтуудаас танилцуулав. Үүнээс гадна боловсролын салбарт баримталж буй бодлого, АНУ-ын ЭСЯ -аас хэрэгжүүлдэг багш солилцооны хөтөлбөрүүдийг дахин хэрэгжүүлэх талаар хүсэлт тавилаа. Мөн соёлын биет болон биет бус бус өвийг хамгаалах, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах талаар мэдээлэл солилцлоо. АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Ховд аймагт ажиллах хугацаандаа ХИС, коллежийн багш оюутнуудтай "Америкт суралцах боломж" сэдэвт уулзалт хийлээ. Мөн аймгийн Америк мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Америкт төгсөгчид болон Акссес хөтөлбөрийн хүүхдүүдтэй уулзалт хийж мэдээлэл солилцов.