no image
Энэ хичээлийн жилд 2066 хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орлоо
2022-9-1
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургууль, төр хувийн хэвшлийн 40 гаруй цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан Ховд их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн багш, ажилчид оюутан сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ хичээлийн жилд Ховд их сургуульд 270 гаруй оюутан 30 гаруй хөтөлбөрөөр элсэн суралцаж байна. Мөн 920 оюутан бакалавр, 333 оюутан магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж, 170 гаруй багш, ажилчид ажиллана.
Харин аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд нийт 21345 сурагч сургалтын үйл ажиллагаанд хамрагдлаа. Үүнээс 2066 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 12 дугаар ангид 1120 сурагч суралцаж байна.