no image
ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД 300 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
2022-3-11
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Ховд аймаг гуравдугаар сарыг “Цэрэг эх орончдын сар” болгон зарласан байна. Энэ хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг нь тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын олон төрөлт тэмцээн юм. “Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан уг тэмцээнийг дахин сэргээж гуравдугаар сарын 11-ний энэ өдөр нээлтээ хийн эхлүүллээ. Энэ жилийн тэмцээнийг Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож баг тамирчдад амжилт хүслээ. Тэрбээр аймгийн Засаг даргын хувьд улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг ямагт бэлэн байх үүрэгтэй тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудынхаа үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Тэмцээнд 12 байгууллагын есөн багийн 300 гаруй тамирчид 150 багц медалийн төлөө сагсан бөмбөг, волейвол, шатар, ширээний теннис, олс таталт гэсэн спортын найман төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж дуусган шилдэг баг, тамирчдаа шалгаруулна.