no image
Манлайлан ажилласан багийн Засаг дарга нарыг шагнав
2023-12-1
noimage
Цаг үеийн мэдээ

Үндэсний статистикийн хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Статистикийн хэлтэс хамтран “Мал, тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанар сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг энэ сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад 17 сум, 91 багийн сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нар гээд нийт 100 гаруй хүн оролцсон юм.

Сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр 2023 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж ажилласан нэр бүхий Багийн засаг дарга нарыг шагнаж урамшууллаа.

Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”-аар

- Булган сумын Байтаг багийн Засаг дарга У.Ганбат,

- Булган сумын Бүрэнхайрхан багийн Засаг дарга Ц.Галсанравдан

- Дарви сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Сосорбарам

- Ховд сумын Баянбулаг багийн Засаг дарга Ж.Серикбол

- “Үндэсний статистикийн хорооны бүртгэл статистикийн тэргүүний ажилтан”-аар

- Аймгийн статистикийн хэлтсийн ӨНЭЗС, АХС-ны мэдээлэл цуглуулагч Б.Бадамцэцэг

- Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг дарга Б.Нямсүрэн

- Буянт сумын Наранхайрхан багийн Засаг дарга Н.Батмөнх

- Чандмань сумын Тахилт багийн Засаг дарга Д.Алтантуяа

- Чандмань сумын Сүлжээ багийн Засаг дарга Т.Түвшинбаяр нар шагнагдсаныг аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар гардуулан өгч баяр хүргэв.

Мөн энэ үеэр нэр бүхий багийн Засаг дарга нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг, “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.

Аймгийн Засаг дарга Э.Болормаа сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ:

“2023 онд Эрт илрүүлэг, Тоон гарын үсэг, Газар олголт гэсэн гурван томоохон зорилт тавьж ажилласан.

Тухайн үед энэ гурван үзүүлэлтээр улсдаа сүүл мушгиж байсан бол өнөөдөр улсдаа тэргүүлж байгааг дуулгахад таатай байна.

Энэ бол бидний хамтдаа хийж хэрэгжүүлсэн ажил. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хамгийн анхан шатны нэгж болсон Багийн Засаг дарга та бүгдийн идэвх зүтгэлийн үр дүн юм.

Ирэх 2024 оны төсвөө хэлэлцүүлэхдээ хэд хэдэн зүйлсийг анхаарч байгаа. Үүний нэг чухал ажил нь 2024 оны Ховд аймгийн төсөв хүүхдээ дээдэлсэн, хүүхдийн төлөө төсөв байх зорилтыг тавьж ажиллана.

Иймд та бүхэн багийнхаа, сумынхаа түвшинд хүүхдэд ээлтэй ямар ажил хийхээр байна үүнийг аймгийн ЗДТГ дэмжиж ажиллана” гэдгийг онцлоод аймаг орон нутгийнхаа төлөө бүх шатандаа хамтдаа хичээж ажиллахыг уриаллаа. Мөн ирэх 12-р сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд явагдах “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ын ажлыг сайн зохион байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.